Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг насжилт өндөр, ашиглалтын шаардлага хангахаа больсон нийтийн болон хувийн орон сууцнууд. Хан-Уул дүүрэгт гэхэд Нэхмэлийн шар, Арьс ширний нийтийн байр зэрэг хуучин барилгууд олон байдгаас дүүргийн засаг захиргаа эхнээс нь арга хэмжээ авч 2017-2019 онд нийт 5 байр дахин төлөвлөлтөөр ашиглалтад орлоо.
Өнгөрөгч онд гэхэд ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж, шинээр барих төслийг хүрээнд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Нэхмэлийн 5,6,8,9 дүгээр байруудыг дахин төлөвлөлтөөр ашиглалтад оруулж, айлууд шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан.
.jpg)
Мөн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Арьс ширний нийтийн 10 дугаар байр ашиглалтад орж, 40 айл шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан. Тус байрны оршин суугчид өмнө нь 16мкв талбай бүхий байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24,32 мкв бүхий душ, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууцанд ая тухтай амьдарч байна. Хан-Уул дүүрэгт дахин төлөвлөлтөөр 5 байр ашиглалтад орсон бол тус ажил үргэлжилж, айлууд шинэ байрандаа орсоор.
.jpg)
.jpg)
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
More Stories
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт,...
“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн...
