Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нефть боловсруулах үйлдвэрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухааны хүрээлэн, академийн дайтай газрыг байгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Нефтийн үйлдвэрийн төсөл дээр харагдаагүй маш олон зөрчил дутагдал байгаа. Манай улсад нефтийн үйлдвэрийг иж бүрнээр нь мэддэг нэг ч мэргэжилтэн байхгүй шүү.
Тиймээс гарч ирэх хүндрэлүүдийг шийдэхийн тулд шинжлэх ухааны хүрээлэн, академийн хэмжээтэй, Ерөнхий сайд эсвэл Шадар сайдын дор, хяналтын шатны, асар нарийн бүтэц орон тоотой удирдах байгууллага байгуулж байж энэ үйлдвэр явна. Та бүхэн шүдний чигчлүүр хийх гэж байгаа мэт бодоод байх шиг байна. Ингэж зүйрлэсэнд уулаарай, энэ бол бодит байдал.
Энэ байгууллагыг байгуулахгүй бол манай намын мөрийн хөтөлбөр бүтэхгүй. Нефть боловсруулах үйлдвэрийг удирдлагын түвшинд бүтцийн өөрчлөлт гаргах хэрэгтэй. Ингэж байж үйлдвэр маань цаашдаа явна. Засгийн газар нарийн яримаар санагдаж байна” гэлээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
