Тэднийг уулнаас буулгаж өгөх хүсэлтийг Эмнэлгийн байгууллагаас Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Хүсэлтийн дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д модноос унаж, хэвлий хэсгээрээ модны мөчирт зоогдон, толгой нь хагарч ухаангүй байсныг дамнуурга ашиглан уулнаас буулгаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл самар түүж бэлтгэхийг хориотой тул иргэд хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна.




