Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлж, зуны амралтаа хөдөө орон нутагт өнгөрүүлэхээр зорчих иргэдийн хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан “Тарваган тахал”-ын халдвараас урьдчилан сэргийлж, өөрсдийн эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг анхааруулж байна.
Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин. Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой.
Халдвар дамжих зам: • Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..) • Агаар дусал • Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах) • Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх)
Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног Эмнэл зүйн хэлбэр : • Арьсны хэлбэр • Булчирхайн хэлбэр • Уушгины хэлбэр • Үжил хэлбэр • Гэдэсний хэлбэр • Залгиур хоолойн хэлбэр
Шинж тэмдэг :• 38-40 хэм хүрч халуурах • Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох • Бүх бие булчингаар шархирч өвдөх • Толгой өвдөх • Ханиалгах • Цустай цэр гарах • Амьсгалахад хүндрэлтэй болох • Бөөлжих • Хэвлийгээр өвдөх • Суулгах
Урьдчилан сэргийлэх :• Тарвага агнахгүй байх • Тарваганы мах идэхгүй байх • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх • Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх • Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх • Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих.., • Нохойг байнга уяатай байлгах • Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх • Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393) • Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
