Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 576 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 12 хүн гэмтэж бэртэж, долоон хүн амиа алджээ.
Мөн 2020.07.27-07.30-ны өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван хүнд тус бүр хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2020.07.26-ны өдрийн 22:00 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Бяцхан булаг” гэх газарт шороон замд Kia-Bongo маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч, 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохирсон.
- 2020.07.27-ны өдрийн 21:00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд шороон замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, 61 настай, эмэгтэй Н-г мөргөж амь насыг нь хохироосон.
- 2020.07.28-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг хээтэй хорооллын 4/3 дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, 6 настай, эмэгтэй, хүүхдийг мөргөж амь нас хохирсон.
- 2020.07.28-ны өдрийн 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6-р баг “Их бүдүүний шил” гэх газарт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашины жолооч О нь Guagun маркийн Ш жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 45 настай, эрэгтэй Ш-н амь нас хохирсон.
- 2020.07.29-ний 05 цагийн орчим Увс аймгийн тариалан сум 5-р баг “Тээлийн гол” гэх газарт асфальтан замд Honda-CR-V маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 47 настай, эрэгтэй Ц, жолооч 41 настай, эрэгтэй Б нарын амь нас хохирсон.
- 2020.07.29-ний 08 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сум 1-р баг “Нисэх буудал” гэх газарт шороон замд Жалам хар маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч Б нисэх зурвасын багана мөргөж, жолооч 56 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.
Иймд жолооч нар орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ТЦА
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
