Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар нийслэлийн алслагдсан зургаан цэгт Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газраас хөдөлгөөнт хяналт шалгалтын постуудыг үндсэн постуудаас гадна нэмэлтээр ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар Тээврийн Цагдаагийн албанаас 32 албан хаагч, НОБГ-аас 18 албан хаагч, 22 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Хоногийн мэдээгээр Улаанбаатар хотоос дээрх зургаан хяналтын цэгээр 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гарсан тоо байна” гэв.
Мөн тарваганы мах, түүхий эдийг хот суурин газар ирүүлэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, мэрэгч амьтанд хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандахыг иргэдэд зөвлөе. Тарваган тахал өвчин Ковид-19 халдвараас дутахгүй хор хөнөөлтэй өвчин. Энэ жил бороо хур ихтэй байгаагаас шалтгаалан иргэд үер усанд осолдох эрсдэл их үүсч байна. Тиймээс Туул, Хэрлэн гол дагуу завьт хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр хийж байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн оршуулгын хойд хадан хясаан дээрээс 24 настай, иргэн Б машинтайгаа уналаа гэх дуудлагаар аврах анги газар дээр очиж ажиллан иргэний амь насыг аварсан. Иргэд аялж, зугаалахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгах шаардлагатай байна гэдгийг онцолж хэлсэн юм.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Бид тарваган тахлын сэжигтэй болон өвчлөл илэрсэн тохиолдлыг нийслэл рүү оруулж ирүүлэхгүй байх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлсэн. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг өнөөдрөөс эхэлж байна” гэлээ.

НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров “Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтан осолдож, бэртсэн дуудлагыг хүлээн авч, эмчлэн байгальд нь буцаан тавьдаг.
Сүүлийн үед манайд амьтантай холбоотой 15 удаагийн дуудлага ирсэн байна. НБОГ-аас тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор хууль бус ан агнуурт хяналт тавихын зэрэгцээ иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөө өгөн ажиллаж байна” хэмээв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
