Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон 90 ширхэг автомашиныг өнөөдөр Сүхбаатарын талбайд гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, онцгой, эмнэлгээ дууддаг. Эдгээр байгууллагыг ажиллах нөхцөл боломжоор нь сайтар хангасны үр дүнд ард иргэдээ хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чадна. Аюулгүй хот болох зорилтын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын маань нэг энэ. Цаашид ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сахин хамгаалж буй албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах болно” гэсэн юм.

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга хурандаа Д.Ядамдорж “Одоогийн байдлаар иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газарт өдөрт 65 автомашин дуудлагаар ажилладаг. Өнгөрсөн 2012 онд парк шинэчлэлт хийж байсан ч эдгээр автомашины гүйлтийн хугацаа дууссан. Нийслэлийн Цагдаагийн газарт 40 автомашинаар парк шинэчлэлт хийгдснээр дуудлагын хугацаа 15-20 минутаар багасч байна. Ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангаж ажиллах нөөц бололцоогоор хангаж байгаад нийт цагдаагийн байгууллагын өмнөөс талархаж байгаагаа хэлье. Сүүлийн 20 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад хийгдээгүй хөрөнгө оруулалт хийгдлээ” хэмээлээ.

“Яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 20 минутад хүлээн авдаг. Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бүрэн тоноглогдсон 40 ширхэг автомашиныг хүлээлгэж өгснөөр яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 10-15 минутад багтааж хүлээн авах бүрэн боломжтой болж байна” хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар онцлон хэллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...