Энэ оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өчигдөр  07.00-22.00 цагийн хооронд явагдаж дууссан. Цаг агаарын хувьд бороо хур элбэгтэй, зарим аймгуудад аадар аянга цахилж, үер буусан нөхцөл байдал дор санал хураалт үргэлжиллээ.

Үүний улмаас хэд хэдэн хэсгийн хороод дээр аянга бууж, санал тоолох хар машин шатсан гэх мэдээллийг албаны хүмүүс өгч байв. Тэднийг яаралтай засварлан сэргээж, саналын дүнг нэгтгэсэн хэмээсэн юм.

Тэгвэл өчигдөр Хэнтий аймгийн Өргөндэлгэр сум дахь сүлжээнд холбогдоогүй хэсгийн хороодын саналыг сүлжээтэй газар луу зөөж явсан ЛК-200 маркийн автомашин үерт урссан тохиолдол гарчээ. Гэсэн ч шаардлагатай арга хэмжээг авч, ажиллан саналын дүнг СЕХ-нд нэгтгэсэн гэдэг мэдээллийг өгч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ОХУ-аас 114 оюутан эх орондоо ирлээ
Next post Өчигдөр Хэнтий аймагт 99 айлын гэр, байшин үерт автжээ