УОК-ийн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус штабаас сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ойрын өдрүүдэд зохион байгуулах тусгай үүргийн нислэгийн төлөвлөлт, хуваарь, иргэдэд анхааруулах зарим асуудлын талаар холбогдох албаныхан дараах мэдээллийг өглөө.
Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: “Нийслэл, орон нутгийн 27 байршил дээр 1601 хүн тусгаарлалтад байна. Гэрийн ажиглалтанд 161 хүн шилжсэн. Энэ оны зургаадугаар сарын 8-ны Сидней-Улаанбаатарын захиалгат нислэгээр ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Баянбайгаль, Баянхангай, Амар гэсэн амралт сувилал болон зочид буудлуудад тараан байрлуулсан. Захиалгат нислэгээр нийт:
- Том хүн-217
- Хүүхэд-33
- Нярай хүүхэд-12 тус тус ирсэн.
УОК, Гадаад харилцааны яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Шуурхай штаб хамтраад нэгдүгээр сараас хойш татан авалтын арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийт 63.259 иргэнийг гадаад улсаас татан авах ажиллагааг зохион байгуулсан байна. Тэр тусмаа агаарын хөлөг, төмөр зам, автозам, явганаар нийт 9324 хүнийг татан авсан байна. Агаарын хөлгөөр 17 удаагийн захиалгат нислэгийг үйлдэж, татан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна” гэлээ.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
