Иргэн Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны … тоотоос хураасан 1,205,200 ам.доллар, түүний хамаарал бүхий бусад этгээдээс хураасан зэрэг нийт 1,445,200 ам.долларыг улсын орлого болгох тухай шүүхийн шийтгэх тогтоолд заасан байна.
Г.Жаргалан нь шүүгчийн албан тушаал огт эрхэлж байгаагүй бөгөөд бусдад хахууль өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн.
Иймд илтэд худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Цаашид дээрх худал тайлбар мэдээллийг санаатайгаар түгээсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авах болохыг мэдэгдье.
+ There are no comments
Add yours