2020 оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.ҮСХ-ны Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд “Mөнгөний нийлүүлэлт 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.2 (1.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд,
- валютын хадгаламж 886.3 (31.0%) тэрбум төгрөгөөр,
- валютын харилцах 54.4 (2.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн.
Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 7.6 (0.04%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 514.5 (2.9%) тэрбум төгрөгөөр буурсан.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 (50.9%) их наяд төгрөг нь иргэдийнх байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 158.0 (13.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 328.0 (33.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.1 пунктээр өссөн дүнтэй гарсан.
харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 37.0 (2.0%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 80.0 (4.1%) тэрбум төгрөгөөр буурсан. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурлаа” гэв.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мён 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очиж төрийн...
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага...
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарийн дагуу...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
