Фэйсбүүк компани сэтгэл зүйн хямралд орсон контент хянагчдад нийт $52 саяыг төлөхөөр болжээ

A smartphone user shows the Facebook application on his phone in the central Bosnian town of Zenica, in this photo illustration, May 2, 2013. Facebook Inc's mobile advertising revenue growth gained momentum in the first three months of the year as the social network sold more ads to users on smartphones and tablets, partially offsetting higher spending which weighed on profits. REUTERS/Dado Ruvic (BOSNIA AND HERZEGOVINA - Tags: SOCIETY SCIENCE TECHNOLOGY BUSINESS) - RTXZ81J

Төрөл бүрийн сөрөг агуулгатай мэдээллийг илрүүлж, устгах хүнд хэцүү ажлыг гүйцэтгэх явцад сэтгэл зүйн хямралд орсон контент хянагчдад нийт $52 саяын нөхөн төлбөр олгуулах шүүхийн шийдвэрийг Фэйсбүүк компани хүлээн зөвшөөрчээ.

Тус компанид ажиллаж байх хугацаандаа үзсэн, харсан зүйлээсээ болж сэтгэл санааны хохирол амссан ажилтан бүр хамгийн багадаа $1,000 орчмын нөхөн төлбөр авахаар болсон байна. Оношоосоо хамаараад дээд тал нь $6,000-ыг авах боломжтой гэнэ.

Үүнээс гадна Фэйсбүүк компани контент хянах ажил гүйцэтгэдэг хүмүүсийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах үүрэг хүлээжээ.

Сэтгэл санааны хямралд орсон нь эмчийн дүгнэлтээр батлагдсан нийт 11,250 ажилтан нөхөн олговор авахаар болсон байна.

2018 оны есдүгээр сард тус компанид контент хянагчаар ажиллаж байсан Селена Скола гэдэг эмэгтэй анх шүүхэд гомдол гаргаж байв. Тэрбээр ажлын байрандаа өдөр бүр аллага, хүчин, амиа хорлолтын дүрснүүдийг хардаг байсны үр дүнд PTSD (post traumatic stress disorder) гэгддэг сэтгэцийн эмгэг өвчтэй болсон байжээ.

Селена ердөө есөн сар ажилласны дараа ийм эмгэгтэй болсон байна. Үүний дараа Фэйсбүүкт ажиллаж байхдаа сэтгэл санааны зовлонтой болсон олон хүн нэмэгджээ.

Дээр дурдсан нөхөн олговроос гадна ажил үүрэгтэйгээ холбоотой илүү хүнд хохирол амссанаа баталж чадвал $50,000 хүртэл дүнтэй эмчилгээний зардлыг Фэйсбүүк компаниас гаргуулах боломжтой болсон байна.

Фэйсбүүк компани контент хянах ажилдаа хиймэл оюун ухаант машинууд ашиглаж эхэлсэн ч хүний оролцоог бүрэн халж чадахгүй байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *