“Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль гуравдахь өдрөө штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.

Штабын сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын алба, Нэгдсэн Үндэстний байгууллагын 12 кластер, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Онцгой комисс, нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томоохон аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний төвийн томилгоот дирдах албан тушаалтнууд оролцож байна.

Мөн  21 аймгийн Онцгой комиссын гишүүд, төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд цахимаар тус дадлагад оролцож байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Дадлага сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна

facebook sharing button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post С.Амарсайхан: Цар тахлын үеийн хөл хориог амжилттай зохион байгуулсан чингэлтэйчүүддээ талархая
Next post Д.Нямхүү: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 42 боллоо