Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” ортой эмнэлгийг Ковид-19 халдварт цар тахлын үед ажиллахад зориулан бэлтгэл байдлыг бүрэн хангаж тохижуулжээ. Ингэхдээ эмнэлгийг халдвар хамгааллаас нь шалтгаалан шар, ногоон, улаан бүсүүдэд хувааж, өвчнүүдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх тоног төхөөрөмж, эдлэл хэрэгслийг бүрэн бэлдсэн байв. Мөн яаралтай тусламжийн өрөө, халдваргүйжүүлэлтийн хэсэг, хог хаягдлын өрөө, шарил түр хадгалах өрөө, нөөцийн өрөө, эмнэлгийн ажилчдын хувцас солих, амрах, хоолны өрөө гээд бүгдийг зориулалтын дагуу тохижуулж бэлтгэл байдлыг хангажээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Коронавирусийн дэгдэлт гарсан тохиолдолд дэлгэх 100 ортой эмнэлгийг урьдчилсан байдлаар ашиглалтад авахад бэлэн болжээ. Эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар эмнэлгийн бэлэн байдлыг хангах бүх зохион байгуулалтыг хийж ажиллалаа. Цаашдаа энэ 300 ортой нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэг зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулна. Мөн Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой 300 орыг дэлгэж байна. Энэ үзүүлэх дадлага сургуулалилтаар бид болзошгүй эрсдлээс сэргийлэх бэлэн байдлаа хангах нөөц боломжоо гаргаж ажиллана. Коронавирус манай улсад дотроо тархаагүй ч гэсэн хэрвээ эрсдэл үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангах зорилгоор үзүүлэх дадлага сургуулилалтыг хийж байгаа юм” хэмээн ярилаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Яармаг-300 эмнэлгийн хувьд эмнэлзүйн болон лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан хүмүүсийг хүлээж авна. Эмчимт эмчилгээ шаардлагатай хүндэвтрээс дээш зэргийн оношлогдсон хүмүүсийг Яармаг-100 эмнэлэг рүү хүргэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. 300 ортой эмнэлэгт үндсэндээ 145 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг томилон ажиллуулж байна. Эмч, сувилагч, лаборант гээд маш олон төрөл мэргэжлийн хүмүүс ажиллана. Дээр нь нэмэгдээд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар гэх мэт мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэж ажиллана. Гурван ээлжийн зохион байгуулалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн төвүүдээс эмнэлгийн ажилчдыг авч ажиллуулж байна” гэв.
Дараа нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар Буянт-Ухаа спортын ордонд дэлгэж буй “Яармаг-300” эмнэлгийн бэлтгэл ажлыг шалгалаа. “Өвчтөнийг хүлээн аваад эрэмблэн ангилж, хэвтэн эмчлүүлэх А, В, С бүсэд хувааж эмчилгээ, оношилгоо үзүүлж ажиллана. А бүсэд өндөр эрсдэлтэй өвчтөнүүд байх бөгөөд эрчимт эмчилгээ үзүүлнэ. В бүсэд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд байх бол С бүсэд насанд хүрэгчид, эрэгтэй өвчтөнүүдийг тусгаарлах зориулалттайгаар эмнэлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна” гэж Баянзүрх нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ө.Айгиймаа хотын Захирагчид танилцууллаа. Хотын Захирагчийн зүгээс бэлтгэл байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай ажиллаж байгаа эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Цаашид цар тахлын дэгдэлт дэлхий нийтэд буурах хүртэл хамтдаа илүү хичээж, халдвар хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ цаг алдалгүй иргэддээ үзүүлж ажиллах болно гэдгийг Хотын Захирагч онцолж хэлэв.
Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу энэхүү дадлага сургуулилалтыг хийх бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ. Маргаашнаас эхлэн Улс, нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулна. Дадлага сургуулилтыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх аж.
One thought on “Дадлага сургуулилалтын үеэр дэлгэгдэх 400 ортой эмнэлгийн бэлтгэл ажил хангагджээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...

ороо бүгдийг диг дүүрэн байлгаж сургуулилтаа хий сайн дураараа хэвтэх хүн зөндөө л байгаа