БНХАУ-д коронавирусний анхны вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатанд 508 хүн сайн дураараа тарилга хийлгэсэн байна. Энэ тухай вакцин гарган авах судлаачдын багийн ахлагч, Хятадын Ардын чөлөөлөх армийн хошууч генерал, академич Чен Вэй мэдээлжээ.
“Sina” цахим хуудсанд мэдээлснээр, Чэнь Вэйнээр ахлуулсан судлаачдын багийн гарган авсан уг вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатыг дөрөвдүгээр сарын 12-нд эхлүүлжээ. Энэ нь туршилтынхаа хоёрдугаар үе шатанд орсон дэлхийн анхны вакцин юм.
Чэй Вэнийн хэлснээр, одоогийн байдлаар вакцинд сайн дураараа хамрагдсан хүмүүсийг ажиглаж байгаа бөгөөд “хэрэв бүх зүйл амжилттай болбол эмнэлзүйн туршилтын кодыг тавдугаа сард ил болгохоор төлөвлөжээ. Эмнэлзүйн туршилтын кодыг ил болгоно гэдэг нь оролцогчид ба судлаачдад сайн дурынханд ямар эм хэрэгсэл /вакцин эсвэл плацебо/ хэрэглэсэн болохыг мэдээлэх үйл явц аж.
Эмнэлзүй туршилтын хоёр дахь шатанд насны дээд хязгаар тавихаа болж, 60-аас дээш насны сайн дурынханд судалгаанд хамрагдах боломжийг олгожээ. “Sina” цахим хуудсанд мэдээлснээр, туршилтад оролцсон хамгийн хөгшин хүн нь Ухань хотын оршин суугч, 84 настай Сюн Жэнсин байсан байна. Түүнд дөрөвдүгээр сарын 13-нд вакцин хийсэн бөгөөд охин, хүргэн нь мөн сайн дураараа туршилтад оролцжээ.
Шинэ коронавирусний анхны вакцины эмнэлзүйн туршилтыг явуулах зөвшөөрлийг Хятадын эрх баригчид гуравдугаар сарын 17-нд өгчээ. Энэ вакцинаас гадна, “Wuhan Institute of Biological Products” компани болон био эм бэлдмэлийн “Sinovac Biotech” компанийн бүтээсэн өөр хоёр вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн байна.
More Stories
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
