Жолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчилжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 16-ны 23.50 цагт үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт нэг удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдэн зугтсан хэрэг үйлдэгдсэн байна.

Улмаар ТЦА-ны алба хаагчид сэжигтэн А, Б нарыг шуурхай илрүүлэн дайчлан баривчилж, хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, бусад эд мөрийн баримтыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ. Тиймээс шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихдоо өөрийн аюулгүй байдлыг хангахыг ТЦА-аас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Эрдэнэт үйлдвэрийн цехүүд нэгдүгээр улирлын ажлаа цахимаар тайлагнав 
Next post Сөүл, Франкфуртын тусгай нислэгт хамрагдах иргэдийн анхааралд