Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас малын сэг зэм устгалын ажлыг 23 сум 1 тосгоны хэмжээнд зохион байгуулах аж.
Тус аймагт өнөөдрийн байдлаар 37.399 мянган малын сэг зэмийг цуглуулж устган, 135113 метр2 талбайг халдваргүйжүүлжээ. Тус арга хэмжээнд нийт 12.3 сая төгрөгийг зарцуулсан. Энэ 7 хоногоос эхлэн Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Төмөрбулаг суманд мал эмнэлгийн газраас мэргэжилтнүүд ажиллаж устгалын ажлыг зохион байгуулахюм байна. Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 196000 толгой мал хорогджээ.




