Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах чиглэл өгсөн бөгөөд Улсын онцгой комиссын хуралдаанаар албан ёсны шийдвэр гарах юм. Хэрэв ийнхүү сунгахаар бол төгсөх ангийн сурагчдад хүндрэл учрах бөгөөд эцэг эхчүүдийн зүгээс танхимын давтлага өгөх боломжтой эсэх талаар санал ихээр ирж байгаа аж.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Цар тахлын хүрээнд боловсролын салбарт хөл хорио тавьсан. 190 гаруй улсад 1.7 тэрбум хүүхэд хөл хорионд байна.
Манай улс цаг хугацааны хувьд мэдрэмжтэй шийдвэр гаргаж, теле хичээлийг сайн зохион байгуулж байна. Бид судалж байгаа. Ямар ч байсан хүүхэд залуусынхаа сургалтын асуудлыг орхигдуулахгүй, сургалтыг тасалдуулахгүй байх, их дээд сургуулиа онлайнаар, цэцэрлэг сургуулиа теле хичээлээр явуулж байгааг ЮНЕСКО хүртэл онцолж байна.
Тавдугаар сарын 30-наар хичээлийн жил дуусна. Есдүгээр сарын 1-нээс хичээлээ эхлүүлнэ. Тиймээс ямар зохицуулалт хийх, яаж явуулахаа танилцуулна. Бид ЭМЯ-наас санал авахаар өнөөдөр бичиг хүргүүлсэн.
12 дугаар ангийн хүүхдүүдийг тавдугаар сард ямар хэлбэрээр хичээллүүлэх, багш нар нь хэрхэн давтлага өгөх вэ гэдгийг судалж байна. Эхний ээлжинд бид 28.000 хүүхдэдээ бүх сурах бичиг CD-ийг хүргээд байна. Тавдугаар сард онцгой байдлын горимд нийцүүлсэн орчин нөхцөлд зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор нь давтлага өгөх боломжийг судлаад, мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл аваад, ирэх долоо хоногт мэдээлэл өгнө” гэв.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
