Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын аманд гарсан галыг бүрэн унтраажээ. Тодруулбал, Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 08:25 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсний дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэй ажиллажээ.

 Галд найман айлын зуны байшин өртөж, хоёр байшин хайрагдсан бөгөөд алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалсан байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Орхон голын 12 000 мөнгөлөг хэлтэг загас усжуулалтын сувагт орж хорогджээ
Next post УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад зөв бүртгэгдсэн эсэхээ шалгана уу