Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн явцын талаар Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр танилцууллаа.
Бүртгэл хоёрдугаар сарын 10-нд нээгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 16,911 шалгуулагч бүртгүүлжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоогоод буй тул Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар болсон билээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил бүртгэлийн явц тааруу байна. Шалгуулагчдыг эртхэн бүртгүүлэхийг уриалъя.
Шалгалтын бүртгэлийн хугацааг сунгахгүй буюу Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна.
Ингэснээр бид шалгуулагч бүрт мэдээллийг хэрхэн хүргэх арга барилаа тодорхойлж, бэлтгэлээ хангах юм.
Төмөр замын өртөө, уурхайн орчимд оршин сууж буй сурагчид, сум, багт байгаа зэрэг бүх шалгуулагч нарт Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээллийг тогтмол хүргэж байх нь чухал учир бүртгэлийг хугацаанд нь хааж, шалгалт болох хүртэл шалгуулагч нэг бүрт мэдээлэл, зөвлөгөөг хүргэнэ” гэлээ.
2019-2020 оны хичээлийн жилд 590 сургуулийн 1,146 бүлгээс 28,567 сурагч 12 дугаар анги төгсөнө.
Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил 32,000 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө хэмээх тооцоолж, улсын хэмжээнд шалгалтын 50 төвийг бэлтгэж байгаа юм. Тухайн шалгуулагч аль сургуульд, ямар мэргэжлээр суралцахаас шалтгаалан 10 хүртэлх хичээлээр шалгалт өгөх боломжтой. Гэхдээ өмнөх жилүүдийн судалгаанаас харахад 4-5 хичээлийг сонгож өгсөн хүүхдүүдийн шалгалтад үзүүлсэн дүн нь бусдаасаа харьцангуй өндөр байсан талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байв.
2020 ОНД ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН ШАЛГУУЛАГЧДЫН ТОО:
| № | Аймаг/дүүрэг | Хандалтын тоо | ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчдын тоо |
|---|---|---|---|
| 1 | Архангай аймаг | 581 | 392 |
| 2 | Баян-Өлгий аймаг | 560 | 478 |
| 3 | Баянхонгор аймаг | 557 | 496 |
| 4 | Булган аймаг | 324 | 228 |
| 5 | Говь-Алтай аймаг | 581 | 564 |
| 6, | Говьсүмбэр аймаг | 162 | 137 |
| 7 | Дархан-Уул аймаг | 978 | 826 |
| 8 | Дорноговь аймаг | 548 | 479 |
| 9 | Дорнод аймаг | 704 | 628 |
| 10 | Дундговь аймаг | 392 | 357 |
| 11 | Завхан аймаг | 510 | 414 |
| 12 | Орхон аймаг | 970 | 827 |
| 13 | Сэлэнгэ аймаг | 963 | 927 |
| 14 | Сүхбаатар аймаг | 401 | 348 |
| 15 | Төв аймаг | 726 | 601 |
| 16 | Увс аймаг | 435 | 301 |
| 17 | Ховд аймаг | 578 | 391 |
| 18 | Хэнтий аймаг | 453 | 362 |
| 19 | Хөвсгөл аймаг | 494 | 248 |
| 20 | Өвөрхангай аймаг | 966 | 931 |
| 21 | Өмнөговь аймаг | 455 | 377 |
| 22 | Багануур дүүрэг | 265 | 209 |
| 23 | Багахангай дүүрэг | 24 | 23 |
| 24 | Баянгол дүүрэг | 1,689 | 1,296 |
| 25 | Баянзүрх дүүрэг | 2,140 | 1,305 |
| 26 | Налайх дүүрэг | 111 | 53 |
| 27 | Сонгинохайрхан дүүрэг | 1,288 | 1,011 |
| 28 | Сүхбаатар дүүрэг | 1,757 | 1,207 |
| 29 | Хан-уул дүүрэг | 834 | 487 |
| 30 | Чингэлтэй дүүрэг | 746 | 471 |
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
