“Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл, 4 дүгээр сарын 3-нд Япон Улсаас тусгай үүргийн нислэгээр монгол иргэдээ авчрахаар боллоо.
Тусгай үүргийн нислэгээр ХӨСҮТ-ийн баг түргэвчилсэн оношлууртай явна.
Хоёр цаг тутамд халуун үзнэ. Ирэх зорчигчид, бүх хүн маск, бээлийтэй тогтмол байна.
Тусгаарлалтын байранд байх хугацааг 21 хоног болголоо.
Олон улсын судалгааны дүнгээр нууц үе 5.5-19 хоног байгааг үндэслэж хугацааг уртасгасан” гэсэн мэдээллийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өглөө.
Ажиглалтад байгаа иргэдийг одоогоор 14 хоног тусгаарлаж байгаа юм.
УОК-оос гаргасан шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцуулах үеэрээ “Эрүүл мэндийн яамнаас шаардлага тавьж, цаашид эрсдэл их өндөр байна гэсэн дүгнэлт гаргасан. Тусгаарлагдах байранд орох цаашид ирэх иргэдийг нэг өрөөнд нэг хүн байлгах шинэ хувилбар гарсан. Ерөнхийдөө цаашид 750 иргэн хүлээж авна гэж тооцсон тул 750 өрөө хэрэгтэй болно. Дээр нь нэмээд 14 хоногийн төлбөр болох 700 мянган төгрөг нь 350 мянган төгрөгөөр нэмэгдэж, нэг сая 50 мянган төгрөг болж, өөрчлөлт орсон.
Тусгаарлалтын байранд байх хугацааг хамгийн багадаа 21 хоног дээд тал нь 28 хоног болгох дүгнэлт гарсан.
Харин 14 хоногоо дуусгаж байгаа, нэгэнт төлбөр тооцоогоо хийчихсэн иргэдийн дараагийн долоо хоногийн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас шийдэх шийднэ.
Өөрөөр хэлбэл сүүлийн тусгай үүргийн дөрвөн онгоцоор ирсэн 1,000 гаруй иргэний хугацааг дахин долоо хоногоор сунгана.
Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагыг УОК биелүүлэх ёстой” гэлээ.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...