Ховор ургамалд тооцогдох 16 шуудай хонин арц тээвэрлэн явсан зөрчлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Тодруулбал, Гүнтийн авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны гуравдугаар 22-ны өдөр иргэн С нь ховор ургамалд тооцогдох 16 шуудай хонин арц тээвэрлэн явсныг албаныхан илрүүлжээ.

Уг зөрчлийг саатуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэж өгсөн байна.

Хонин арц нь 1995 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Байгалийн ургамлын тухай Монгол Улсын хуулийн хавсралтаар батлагдсан Нэн ховор ургамлын жагсаалт-ын наймд бичигдсэн байдаг билээ.

Эх сурвалж: НМХГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Үйлдвэрчний эвлэл “Эрдэнэт” сувиллын цогцолборт амны хаалт хандивлав 
Next post Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагджээ