Тиймээс энэхүү төслийг өргөжүүлж, илүү боловсронгуй болгон хүүхдийг аюулгүй зорчуулах зорилгоор UB school аппликэйшн боловсруулж, байршил тогтоогч GPS суурилуулсан бугуйвч хүүхдүүдэд олгохоор байна. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүүхдүүдэд олгох ухаалаг бугуйвчийг гардуулан өглөө. Ухаалаг бугуйвч нь хүүхдийн байршил тогтоогоод зогсохгүй, автобус хэдэн минутын дараа хаана зогсох талаарх мэдээллийг эцэг эхчүүд гар утаснаасаа авах боломжтой юм.
Нийслэлийн Засаг Даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл хөтөлбөрт “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Одоогоор нийслэлийн хэмжээнд 30 чиглэлд 40 автобус явуулж таван мянган сурагчдад үйлчилж байна. Төслийн үр дүнд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нөгөөтэйгүүр хамгийн чухал нь хүүхдийн аюулгүй зорчих асуудал шийдэгдэж байгаа юм. Энэхүү төслийг сайжруулах ажлын хүрээнд хүүхдүүдийн автобусанд суусан, буусан, мөн автобус хаана явж байгаа зэрэг мэдээллийг эцэг эхчүүдэд хүргүүлж байх ухаалаг бугуйвчийг сурагчдад хүргүүлж байна” гэлээ.

Ийнхүү “Сургуулийн автобус” төсөл илүү боловсронгуй болж сурагчид байршил тогтоогч бүхий гарын бугуйвчтай болж байна. Харин энэхүү бугуйвчийг хаяж гээгдүүлэхгүй байх, эвдэлж гэмтээхгүй байх зэрэгт эцэг эхчүүд сургуулийн удирдлага анхаарал хандуулж ажиллах аж. Мөн ухаалаг бугуйвчийн хэрэглээний зааврыг олон нийтэд хүргэж ажиллах үүргийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хариуцаж байна.
Эх сурвалж: НЗДТГ
More Stories
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...