1000 гаруй тонн жинтэй хүдэр, ган бөөрөнцөг, хуяг бүхий тээрмийг зогсоохын тулд 30-45 минут зарцуулдаг. Энэ хугацаанд тээрмээ эргэлдүүлэн хүдэр гаргаж дуусгадаг. Хүдэр гарах хэмжээгээр ган бөөрөнцөг хуяг хоёр үлдэж, ган бөөрөнцөг хагарах, хуяг гэмтэх асуудал ихээр гардаг.
Үүнийг давтамж хувиргагч руу шилжүүлэх горимыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрчим хүчний хэлтсийн дарга – Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат зургаан жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийж боловсруулан, эрдмийн ажлаа энэ сэдвээр хамгаалжээ.
Тэрээр “Тээрмийн их чадлын синхрон хөдөлгүүрийн сүлжээний тэжээлийн горимоос давтамж хувиргагчийн удирдлагын горимд шилжих математик аргачлал боловсруулах” гэсэн өргөн хүрээтэй эрдмийн ажлаа амжилттай хамгаалж Техникийн ухааны доктор боллоо.
Уул уурхайн үйлдвэрт тээрмүүдийг асаах, унтраах нь чухал асуудал байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хувьд тээрмүүдийн асаалтын асуудал шийдэгдчихсэн тул алгуур унтраалтын горимыг боловсруулж, математик загварчлал хийж, компьютер симуляцад оруулж ийнхүү баталгаажуулжээ.
Энэ эрдмийн ажил нь математик загварчлал, практик хоёрын ажиллагааг холбож компьютер симуляц ашиглаж байгаагаар шинэлэг болжээ. Эрдмийн ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр олон тэрбум төгрөгийн хэмнэлт гарч, тээрмүүдийг зөөлөн унтраах нь хуяг, ган бөөрөнцгийн элэгдлийг бууруулах юм. Ингэснээр цахилгааны зогсолтууд цөөрч үүнийг дагаад үйлдвэрлэх бүтээгдэхүүн, ажиллах хүчин, засварын ажил зэрэг багасах юм. Дашрамд дуулгахад, Цахилгаан хөтлүүрийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан хүн Монгол Улсад төдийгүй Гадаадын улс оронд ч цөөхөн байдаг юм байна.
А.Бямбамаа
Эх сурвалж “Erdenettoday.mn”
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
