“Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын IV судалгаа”-ны дата боловсруулалт хийх судлаачдыг бэлтгэх сургалт энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд НЭМҮТ дээр зохион байгуулагдаж байна. Сургалтаар Монгол орон даяар 21 аймгийн 130 сумын 216 баг, Улаанбаатар хотын 8 дүүргийн 142 хорооны 161 хэсгийг хамруулан нийт 377 кластер буюу газар нутагт 15-69 насны түүврийн аргаар сонгогдсон нийт 6780 хүнийг хамруулан хийсэн үндэсний хэмжээний судалгааны дата мэдээлэлд статистик боловсруулалт хийх аргачлалыг судлаачдад зааж сургана. Сургалтыг удирдан явуулахаар ДЭМБ-ын зөвлөх Др.Стефан Савин, ДЭМБ-ын НДББүсийн зөвлөх Др.Хожүүн Лий нар хүрэлцэн ирсэн байна.
Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой ХБӨ зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихэвчлэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна.

Хүн амын дунд 2 болон түүнээс олон ХБӨ-тэй, эсхүл зарим ХБӨ-ий үр дагавар нь өөр ХБӨ-ийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл болох үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал зүрх, бөөрний өвчлөл, сохрол зэрэг өвчний шалтгаан болдог чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 49.9 хувийг дангаар эзэлж, 45-65 насныхны дунд хамгийн өндөр тархалттай байна.
Хүн амын нас баралтын шалтгааны 85.9 хувийг ХБӨ эзэлж, үүний дотор 3 хүний нэг нь зүрх судасны тогтолцооны өвчин, 4 хүний нэг нь хавдар, 5 хүний нэг нь гэмтэл хордлого, гадны шалтгааны улмаас нас барж байна.2016 оны байдлаар жилдээ 5900 гаруй хүн хорт хавдраар өвчилсний 78 хувь нь хожуу үе шатандаа оношилогдсон бөгөөд урьдчилан тооцоолсноор 2025 он гэхэд хавдрын шинэ тохиолдол 7500 болж нэмэгдэх хандлагатай байна.
ХБӨ, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг бууруулах чиглэлээр олсон ололтоо бататгах, байгууллага, хамт олон, нийгмийн салбар, олон улсын байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын оролцоонд тулгуурлан ХБӨ-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.


More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...