Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой мөн Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” шилдэг концерт шалгаруулах уралдааныг зохион байгууллаа.

Энэхүү уралдааныг зохион байгуулсанаар хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох, хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх зорилготой аж.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Наадамд 12 төвөөс нийт 360 гаруй авяаслаг хүүхэд багачууд оролцов.
Уралдааныг МУГЖ, Соёл Урлагийн Их сургуулийн тайзны тэнхимийн багш, профессор Л.Чаминчулуун, СТА кино найруулагч Л.Ариунболд, СТА бүжигчин Н.Хунтогос нар шүүлээ.
ТЭРГҮҮН БАЙР-Монголын Сос хүүхдийн хотхон
ДЭД БАЙР – Вербист төв
ГУРАВДУГААР БАЙР – Гэрэл төв
ТУСГАЙ БАЙР-Кристина ноблийн хүүхдийн сан Нархан төв
ТУСГАЙ БАЙР- Цөлийн сарнай төвүүд тус тус байр эзэллээ.

More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
