Цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллага хамтран баривчилсан талаар бид мэдээлсэн.

Дээрх хятад иргэдийг удирдан, зохион байгуулж байсан этгээдүүдийг Шангри-Ла зочид буудлаас урьд шөнө буюу аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө баривчилсан байна.

Ийнхүү хууль хяналтын байгууллагаас нийтдээ 1000 гаруй хятад иргэнийг баривчилжээ.

Эдгээр иргэдийг санхүүгийн луйвар, залилан, хакер, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ.

Бидэнд олдсон мэдээллээр эдгээр хятад иргэд өмнө нь Камбож улсад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас албадан гаргуулж байсан аж.

эх сурвалж: мэдээ.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Мянган малчны чуулганаас малчдын дэвшүүлсэн саналыг гардуулжээ
Next post Монгол Улсын “Үндсэн хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна