Вьетнамын гурван иргэн манай улсад ял эдэлж байна

Орон сууцны болон Патентын, Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шнэчилсэн найруулга, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн гэмт этгээд харилцан шилжүүлэх тухай Монгол, Вьетнамын хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь.

Манай тус улсын гурван иргэн ял эдэлж байгаа бөгөөд Монгол Улс 18 улстай гэмт этгээд харилцан шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулаад байгаа аж. Түүнчлэн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх тухай Монгол БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. 2019 оны байдлаар манай улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа юм байна. Тэгвэл Монгол Улсад ял эдэлж байгаа Макоагийн иргэн байхгүй аж.

+ There are no comments

Add yours