Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дипломатууд хууль бус хэрэгт холбогдсон гэх мэдээлэлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Москва, Стокхолым, Солонгосын Элчин сайдыг томилуулахаар нэрсийг УИХ-д өргөн барьсан байгаа. Элчин сайдгүй байгаа газарт түр хамаарагчид ажлаа хариуцаад хийж байгаа. Тэндэх ажил хэвийн үргэлжилж байгаа. Гадаад бодлогын онцлог угаасаа түр хамаарагч нь ажлаа хариуцаад тасралтгүй үргэжлүүлж байдаг юм. Өмнөд Солонгосын Элчин сайд татагдаад сар гаруй болж байна. Тэр хугацаанд түр хамаарагч нь ажлыг нь үргэлжлүүлж байна. Түр хамаарагчийг бид Элчин сайдын хэмжээнд авч үздэг. Өмнө нь би долоон хүнийг Элчин сайдаар томилох нэр УИХ-д оруулсан. Тэд бол мэргэжлийн хүн. Аль болох би мэргэжлийн хүмүүс томилохыг хичээдэг. Би ямар насаараа сайд байх биш. Буцаад яамныхаа хамт олон дунд орж ажиллана. Тэр үед би боломж нь бүрдсэн мэргэжлийнхээ хүмүүсээ дэжээгүй сайд гэж нэрлэгдмээргүй байна” гэсэн юм. Тэгвэл Т.Аюурсайхан гишүүний гаргаад буй Польшийн цагдаагийн газраас шалгаж буй 69 хүний тухайд “Гадаад харилцааны яам Польшт эрэн сурвалжлагдаж байгаа 69 хүнийг тээгээд яваад байгаа юм шиг л яриад байх юм. Тэр бол 2009 оны жагсаалт. Би тэр 69 хүнийг цагдаад өгсөн. Польшийн цагдаа тэдгээр хүмүүст хэрэг үүсгээд шалгаж байсан. Эрхийн туслалцааны гэрээний дагуу Мөрдөн байцаах газарт эхлээд тэр 69 хүний нэр ирсэн. Мөрдөн байцаах газраасаа Гадаад харилцааны яаманд тэдний нэр ирсэн юм. Манай яам гаднын хууль хүчний байгууллагатай шууд харьцдаггүй. Мөрдөн байцаах газраас ирсэн нэрсийн дагуу бид тэдгээрийн бүх мэдээллийг нь өгсөн. Би 2008 онд Төрийн нарийн бичгийн даргаар ирэхэд тэр 69 жагсаалт байсан. Тэр үед би томилогдоод бодлого боловсруулаад дипломатуудад арга хэмжээ авдаг болсон. Хэд хэдэн арга хэмжээ авсан. Одоо байдал өөр болсон. 2009 онд 69 хүний нэртэй жагсаалт ирээд тэрнээс хойш дахиж жагсаалт ирээгүй. Тухайн үед яг баригдсан хүмүүсийг би гарын үсгээ зураад бүгдийг нь хөөгөөд явуулсан. Таван жилийн дараа намайг хүрээд ирэхэд тэднийг буцаагаад ажилд авсан байсан. Би дахиад хөөгөөд явуулсан. Энэ 69 хүний хувьд ажиллаж байгаа хүмүүс байгаа. Цагдаагийн газраас мэдээлэл ирээгүй байхад би дур мэдэн тэр хүмүүсийг явуулах эрх байхгүй. Тэр Т.Аюурсайхан гишүүний хэлээд байгаа 69 хүний дотор Европ явж үзээгүй хүн ч байгаа. Нас барсан хүн байгаа. Үүнийг цагдаа л тодорхой болгоно. Цагдаагаас гэм буруутай нь тогтоогдсон гэдэг мэдээлэл ирээгүй байхад би хүмүүсийг гэм буруутай гэж дүгнээд халж чадахгүй.”гэлээ.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...