Говь-Сүмбэр аймагт өчигдөр буюу есдүгээр сарын 29-ний өдөр малчид бэлчээрээ булаацалдаж муудалцсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Шивээ-Говь сумын хоёрдугаар багт оршин суух, 56 настай Б гэгч малын бэлчээрийн асуудлаас болж бусадтай муудалцан, 45 настай малчин эмэгтэйг цээжинд нь хутгалж, амь насыг нь хохироосон байна.

Шалгалтын явцад сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хэргийг Говь-Сүмбэр аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ
Next post Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлжээ