Хууль зүй, дотоод хэргийн яам харьяа агентлаг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй худалдаа хийсэн гэх мэдээлэл сошиалд тараад байгаатай холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Билгүүн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “ШШГЕГ нь сүүлийн зургаан жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр машин худалдаж аваагүй байсан. Гэхдээ тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд тодорхой тооны машин, худалдан авсан. Тухайн үед худалдан авалт хийхдээ 1,567,400,000 сая төгрөгөөр 29 ширхэг машин худалдаж авснаас зөвхөн нэгийг нь онцолж яриад байна.
Туслах үйл ажиллагаанаас олсон болон давсан орлогыг санхүүгийн дараагийн жилд нь Сангийн сайдын зөвшөөрлөөр олгодог. Энэ орлогоос тэдэн төгрөг хуваарилж өгөөч гэдэг хүсэлтийг Сангийн сайдад тавьсан.
Ингээд ШШГЕГ-ын 360 сая төгрөгөөр лексус маркийн машиныг “Лотус голд майнг” ХХК-аас, зургаан ширхэг приус маркийн машиныг “Энхзул трэйд” компаниас, УАЗ фургон маркийн 17 машиныг “УАЗ мега” компаниас, гурван ширхэг автобус, бохир соруулах Газ маркийн 2 машин худалдан авсан.
Сошиалд цацагдсан мэдээлэлд “Лотус голд майнг” компанийг хар тамхи, мафитай холбоотой мэтээр гүтгэсэн байсан. Тиймээс тус компани энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ мэдэгдсэн” гэлээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
