Д.Цогтбаатар сайд Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар томилогдсонд нь Х.Цүбайд баяр хүргээд, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг ахиулахад тус хорооны зүгээс илүү идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Цаашид улс төрийн өндөр итгэлцэлд суурилсан, харилцан ашигтай эдийн засгийн түншлэлийг хөгжүүлж, хоёр орны хувийн хэвшлийн хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэн батжуулахын төлөө хамтран ажиллах шаардлагатайг талууд онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх талаар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд дэвшилтэт техник, технологийг Монголд нутагшуулан экспортын чадавхийг дээшлүүлэхэд Японы хөрөнгө оруулалтыг илүү татах сонирхолтой байгаагаа Д.Цогтбаатар сайд хэлсэн бол хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дээрх чиглэл болон мэдээллийн технологийн салбарт гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа Х.Цүбай илэрхийллээ.
Эх сурвалж: ГХЯ
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
