Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн гурван алба хаагч Туул голд живж байсан иргэний амь насыг аварчээ.
Тодруулбал, өнөөдөр 17.00 цагийн орчимд эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч Хан-Уул дүүргийн 11-р дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байсан цагдаагийн гурван алба хаагч Туул голын усанд осолдож байсан 40 орчим насны эрэгтэй хүний амь насыг аварсан байна.
Усанд осолдож байсан иргэн Чулуун овоо орчмоос усанд унаж улмаар биеэ хамгаалах чадваргүй осголтын байдалтай урсаж байсныг алба хаагчид харж шуурхай ажиллаж уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ.
Цагдаагийн алба хаагчид гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсноор ийнхүү очиж ус руу орж тухайн иргэнийг татаж гаргасан байна. Тухайн иргэнийг уснаас гаргахад голын ус ихээр үеэрлэсэн байсан учраас хүндрэлтэй байсан аж. Бид энэхүү мэдээллийг дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
