Төрийн байгууллагын дарга нарын “том толгой” гаргаж, хүнд суртал үзүүлснээс болж төрийн албаны нэр хүнд унаж, иргэдэд чирэгдэл учруулахын зэрэгцээ төрийн ажил гацах эрсдэл үүсч байгаа. Үүний нэгэн жишээ бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хуягцогт юм.
Түүний хүнд суртлын улмаас таван залуу 2019 оны 04-р сараас өнөөдрийг хүртэл цалингаа авч чадахгүй хохирч байгаа нэгэн жишээг хүргэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Боловсролын салбарын мэдээллийн системийн багт таван шинжээч ажилуулахаар болсон байна. Энэ дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 2019 оны 04-р сарын 18-ны өдөр тушаал гаргаж, бизнесийн туслах шинжээч, өгөгдлийн агуулахын шинжээч, java script хөгжүүлэгч, java script хөгжүүлэгчийн туслах хөгжүүлэгч зэрэг таван хүнтэй гэрээ байгуулахаар болжээ. Улмаар цалин хөлсний хэмжээг тогтоож, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ажилтны үнэмлэх гаргаж өгсөн байх юм.
Харин тушаал нь гарчихаад байхад нэр бүхий таван хүний цалинг тушаал гарсан өдрөөс эхлэн тогтмол өгөх ёстой байтал өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Энэ байдлыг шийдвэрлүүлэхээр бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хуягцогтод 2019.06.30-ны өдөр хандсан ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй аж.

Энэ хугацаанд таван залуу ажил үүргээ хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа ч тэднийг ийнхүү чирэгдүүлж байгаа нь өнөөдөр төрийн ажил зогсоход хүрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл дээрх таван залуугийн хувьд Монгол улсын боловсролын салбарын системийг боловсронгуй болгоход анхаарч байгаа бөгөөд энэ ажил зогсох юм бол тухайн салбарын нэгэн хэсэг хуучирсан хэвээрээ үлдэх эрсдэл байгаа юм. Хурган даргын шийдийг хүлээж тэвчилгүй эдгээр таван хүний нэг ажилтан нь ажлаа орхин явсан аж.
Хэдийгээр тулга тойрсон жижиг асуудал мэт харагдаж байгаа ч хурган дарга нарын том толгойноос болж энэ мэтээр олон хүн хохирч үлдвэл хэн хариуцлагыг нь хүлээх бол? Лав л үүрэг гүйцэтгэгч энэ эрхэм хүлээхгүй байх…
ЭХ СУРВАЛЖ: http://tac.mn
One thought on “Төрийн нарийнаасаа давсан эрх мэдэлтэй Боловсролын яамны “хурган” дарга”
Leave a Reply Cancel reply
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...

Medee medeellig ingej bichdeg bolson uym uu? Naad hun chin ymar huwiasaa tsalin taraaguiges hoish shaltag shaltgaan bj l taaraa. Uursduu ajlaa sain hiij sur ehleed!