Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хууль тогтоомжоор хориглосон эд зүйлийг илрүүлэх, эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Ховд, Завхан чиглэлийн автобусанд тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлж, Зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна. Иймд иргэд та бүхэн тарваганы нойтон тулам тээвэрлэн авч явахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг цагдаа, мэргэжилийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
