Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 575 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 383 дуудлага, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулжээ. Ослын улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Өчигдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Тав хангай” гэдэг газар Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин 5 зорчигчтой замын зорчих хэсгийн хажуу руу унасан осол гарчээ. Ослын улмаас дөрвөн том хүн нэг хүүхэд нас барж, 11 настай хүүхэд хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгджээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иймд иргэд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлыг сонгох шаардлагатай.
Мөн их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэд та бүхэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хурдаа тохируулан, бие биедээ хүндэтгэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
