Өчигдөр 17.00 цагт таван настай хүү, гурван метрийн гүнтэй худагт унаж нас барсан харамсалтай хэрэг Баянхонгор аймагт гарсан байна.
Уг хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахад, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутагт оршин суух хаягтай таван настай А гэх эрэгтэй хүүхэд аав, ээжийн хамтаар малаа усалж байгаад худагт осолдож нас барсан байна. Аав, ээж нь малаа хариулахаар худгаас түр холдсон хойгуур хүү малаа усалж байхдаа унасан аж.
Хүүгийн ээж эргэн ирэхэд хүү усанд живж байсан бөгөөд ээж нь тусламж дуудах хооронд амиа алджээ.
Б.Билэгт
+ There are no comments
Add yours