Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт зорчих эрэлтэд үндэслэн дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулаад байна. Үүнд:
•Чингэлтэй дүүргийн19-р хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Зунжин-7 буудал-Нисэх” чиглэлийг 2 чиглэл болгон хувааж иргэдэд үйлчлэх хүлээгдлийн хугацааг багасгалаа.
•Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10-р хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ3” чиглэлийг 2 чиглэл болгон хүлээгдлийн хугацааг багасган, иргэдийн зорчих эрэлтэд нийцүүллээ.
•Чингэлтэй дүүргийн 17, 18, 19-р хороо, Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:24а “Зунжин-Сонсголон-ТЭЦ4”, Ч:24б “Зүрх уул-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4” чиглэлүүдийн замналд өөрчлөлт орууллаа.
•Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний Ч:54 “Яармаг-10 дугаар хороолол-3,4 дүгээр хороолол-Зурагт” чиглэлийн замналыг Баянхошууны суурьшлын бүс хүртэл сунгаж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн болно.
•Өөрчлөлт орсон чиглэлүүдийн үйлчилгээг 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлуудыг хангасан тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
•Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш өгөх боломжтой.







More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
