Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэлжээ.
Хуралдаанаар 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Үүнээс Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг хэлэлцэж шийдвэр гаргажээ.
Ингэснээр төрд ажиллаж буй албан тушаалтан, ажилтан гээд төрийн албан хаагчид мөрийтэй тоглох, казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцохоор болсон байна.
Харин иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг онцлоод Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болгожээ.
Энэ талаар 10:30 цагаас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгөхөөр болсон тухай ЗГХМОНХХ-ийн дарга мэдээлэв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт: /2019.04.03/
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1. | “Зөвшөөрлийн тухай”, “Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай” хуулийн төслүүдийн тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
| 2. | Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм/ | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
| 3. | Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай | Н.ЦЭРЭНБАТ |
| 4. | Монгол Улс, Беларусь Улс хоорондын гэрээний төслийн тухай | Д.ЦОГТБААТАР |
| 5. | Хөрөнгө гаргах тухай | Д.ЦОГТБААТАР |
| 6. | Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ |
| 7. | Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай | Ц.НЯМДОРЖ |
| 8. | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай | С.ЧИНЗОРИГ |
| 9. | Хөрөнгө гаргах тухай* | Ё.БААТАРБИЛЭГ |
| 10. | Журамд нэмэлт оруулах тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
| 11. | Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай* | Д.СУМЪЯАБАЗАР |
| 12. | Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, шинэчлэн олгох тухай* | Ч.УЛААН |
| 13. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
| Танилцуулах асуудал | ||
| 14. | Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2018 оны жилийн эцсийн дүнгийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
| 15. | Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
| 16. | Сангийн сайдын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
| 17. | Нийгмийн халамжийн сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар | С.ЧИНЗОРИГ |
| 18. | 2019 оны улсын төсөвт хөрөнгө нь батлагдаагүй, 2008-2016 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн төсөл, арга хэмжээний талаар | Ё.БААТАРБИЛЭГ |
| 19. | “Тавантолгой түлш” ХХК-ийн түүхий эдийн тээвэрлэлтийн талаар* | Б.ЭНХ-АМГАЛАН |
| 20. | Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар* | Б.ЭНХ-АМГАЛАН, Д.СУМЪЯАБАЗАР |
| 21. | Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн талаар* | Д.СУМЪЯАБАЗАР |
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ удаагийн хурлыг “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын...
