Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ С.Зориг агсныг амь насыг хороосон хэрэгтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг өглөө. Тэрээр “Би С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгтэй холбоотой асуудлаар жич мэдээлэл хийнэ. Энэ хэрэгтэй холбогдуулан хүмүүсийг яллахдаа 1937 онд ашиглаж байсан эрүүдэн шүүх ажиллагааг ашигласан. Би энэ асуудлыг анхнаас нь ярьж байсан. Ингэхдээ хаврын синдром тусчихаад яриагүй юм шүү дээ. Айлын хашаанд хүний цогцос авч ирээд хаячихсан байхаар нь хүний нүдэнд ил ийм зүйл хийж байгаа хүмүүс далд үүнээс ч аюултай юм хийж байгаа гэж мэргэжлийнхээ үүднээс мэдэрсэн юм.
Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. ҮАБЗ мэдээллийг нь сонсох байх. Тагнуулын хоёр ажилтныг цагдан хорьсон. ТЕГ-аас ШШГЕГ-т томилогдож очоод энэ ажиллагааг зохион байгуулахад оролцсон нэг хүнийг хорьсон. Би сайдаар томилогдоод “ТЕГ-т ажиллаж байсан ахлах дэслэгч цолтой хүн хурандаа цол авчихаад яахаараа ШШГЕГ-т удирдах алба хашдаг юм бэ” гээд ажлаас нь чөлөөлснийг санаж байгаа байх. Энэ хүнийг шалгаж байгаа. Цаашаа шалгалт үргэлжилнэ. Би энэ хэргээр ял сонсоод байгаа хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлсэн гэм зэмгүй хүмүүс хүйтэн камерт яаж амьдардгийг нүдээр үзье гэж би очсон юм. Аль аль нь 40 гаруй насны хүмүүс 20-25 жилийн ял авсан. Ийм хэмжээний ял авсан хүмүүс шоронд тэснэ гэж байдаггүй юм. Ялангуяа чанга дэглэмд хоригдож байгаа хүн. Би тэр эмэгтэй нь ч уулзсан. Б.Содномдаржаатай нь ч уулзсан. Өчигдөр хоёуланг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадаж байгаа юм энэ. Цаашдаа шүүх суллатал эмнэлэгт байлгаж байгаа гаргана гэж бодож байгаа. Би Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна. Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй хүн. Одоо харин уучлалт гуйж байна. Тэдэнд энэ хэргийг тохохын тулд аймшигтай аргуудыг хэрэглэсэн. Би энэ хэргийн төлөө тултал нь явна. ” гэлээ.
С.СОНОР
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
