Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө 08.00 цагт эхэлжээ. Хуралдаанаар 27 асуудал хэлэлцэх аж.
Тухайлбал, Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх санал дүгнэлт, Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэж, ЗГХЭГ-ын дарга, Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнг сонсох юм байна.
Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн стандарт, Боловсролын салбарт хэрэгжиж байгаа концессын зарим төсөл, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын салдаг хэсэг хүртэлх 20.9 км авто замын төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
