Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид 2019 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хараа хяналтгүй ганцаараа явж байсан нэг настай эрэгтэй хүүхдийг тус дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрээс 16.00 цагийн орчимд олжээ.
Хүү хэлд ороогүй учраас өөрийн болон аав ээжийнхээ нэрийг хэлж чадахгүй байсан тул нийслэлийн бусад цагдаагийн хэлтсүүдэд зарлан мэдээлэл хүргэсэн байжээ. Гэтэл дээрх хугацаанд хүүгийн ар гэрийнхэн нь цагдаад дуудлага мэдээлэл өгөөгүй байсан аж. Цагдаагийн алба хаагчид асарч, орой болтол эцэг эхийн үүргийг орлон гүйцэтгэсэн байна. Тэд хүүгийн эцэг эхийг олж тогтоохын тулд бүхий л арга хэмжээг авсан боловч ар гэрийнхэн нь олдоогүй учраас хүүг тухайн өдрийн 23:30 цагт “Хүүхдийн тусламжийн 108 төв”-д хүлээлгэн өгчээ.
Гэтэл хүүгийн эцэг эх хүүхдээ алга болсныг нэг хоногийн дараа мэдэж энэ сарын 11-ний өдрийн 20:16 цагт цагдаагийн байгууллагад хандсан байна. Дээрх хэргийн шалтгааныг тодруулахад хүүгийн эцэг эх салсан бөгөөд хүү аавтайгаа байдаг аж. Хүүгийн аав нь тухайн өдөр “Ээж нь аваад явсан биз” хэмээн тоогоогүй орхисон хэмээн ярьжээ.
More Stories
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
