Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, ахлах ахлагч Г хоёрдугаар сарын 28-ны өдөр элс ачиж явсан ангийнхаа машинд дайруулж амь насаа алдсан талаар бид мэдээлсэн. Хэргийг тодруулбал, тус өдөр ахлах ахлагч Г нь ангийн захирагч, хурандаа Б-ын хамт “Найман шарга” гүүний саамны амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явцтай танилцаад буцаж явсан гэх. Ингэж явахдаа “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанаас элс ачаад явж байсан өөрийн ангийн жолооч Х-тэй тааралдан, туслахаар үлдээд ийн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Тэрээр элс ачиж явсан самосвал “ЗиЛ-130” маркийн автомашиныг өгсүүр замд зогсох үед нь машины дугуйнд нь эвээс хийхээр очсон боловч машин нь хүч алдан ухарч дээгүүр нь гарсан гэсэн мэдээлэл байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
