Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 32 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 1 хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харьяа аймгууд дахь Цагдаагийн газарт шалгаж байна.
Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш нийт 12 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож бйах үедээ осолд өртжээ. Тэр дундаа дийлэнх хувь нь 0-14 хүртэлх насны буюу харгалзах хүнгүйгээр бие даан замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон насны хүүхдүүд.
Зам тээврийн ослуудаас дурдвал:
- Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хөх хад” гэх газар шороон замд улсын дугааргшй мотоцикль онхолдож, жолооч 39 настай эрэгтэй М-н амь нас хохирсон,
- СХД-ийн нутаг Их нарангийн замд H.Aerocity маркийн автобусны жолооч нь явган зорчигч 5 настай Д, 7 настай Т нарын 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн зэрэг зам тээврийн ослуудыг шалгаж байна.
Мөн зам тээврийн ослын 20 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 27 нь мөргөлдөх хэлбэрээр, 5 нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр үйлдэгджээ.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 207 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 38 жолоочийг шүүхээр баривчилсанбайна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 18 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17 хувиар буурсан боловч гэмтсэн хүний тоо 68 хувиар өсжээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
