Өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Улсын онцгой комиссын хуралдааны үеэр гаргасан билээ.
Энэ талаар ЗГХМОНХХ-ийн дарга мэдээлэхдээ хувийн компани, ААН-үүдийг энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалалаа.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир Засгийн газар яаралтай хэлэлцэн уг тогтоолыг гаргалаа.
Мөн удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Энэ үеэр томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, нөхцөл байдал нэлээн хүндэрч магадгүй тул бага насны хүүхдээ дагуулан гадуур гарахгүй, нэг нэгнээ тэвэрч үнсэхгүй байя гэсэн уриалгыг гаргаад байгаа.
Өнгөрсөн шинэ жилийн баярын дараа томуу, томуу төст өвчний дэгдэлт огцом нэмэгдсэн. Тиймээс хүүхдүүдээ цаг тухайд нь вакцинд хамруулах, дархлааг нь байнга дэмжих, дааруулахгүй байх, олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг мэргэжилтнүүдийн зүгээс зөвлөж байгаа юм
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
