Шинэ жилийн баяраар иргэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс осол, гэмтэлд өртөх тохиолдол жирийн үеийнхээс ихэсдэг байна. Тодруулбал, ГССҮТ-д 7 хоногт дунджаар 2000 гаруй хүн яаралтай тусламж авдаг. Яаралтай тусламж авч байгаа иргэдийн 16-17 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг гэнэ.
Осол гэмтлийн шалтгааныг харахад 37 хувь хүчирхийллийн шалтгаантай осол гэмтэлд өртсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.6 хувиар өссөн үзүүлэлт. Хүчирхийллийн шалтгаантай болон согтуугаар өртсөн осол гэмтлийн тоо жилээс жилд өсөх хандлагатай байдаг.
Дараагийн анхаарал татаж буй асуудал бол осголтын шалтгаанаар энэ оны 11, 12 сард ГССҮТ-д 108 хүн тусламж авсан нь өмнөх оны мөн үеэс 47 хувиар өссөн байна. 108 хүний 44 хувь нь согтуу байсан. Осол гэмтлийн тохиолдол шинэ жил, баяр наадам зэрэг тэмдэглэлт баярын үеэр жирийн үеийнхээс илүү өсдөг.
Шинэ жилийн үеэр архи согтууруулах ундааг зохистой хэрэглэх, баяр ёслолд оролцсоны дараа гэртээ харьсан эсэхэд хамт олон, найз нөхөд нь анхаарал тавих хэрэгтэй.
Их хэмжээгээ согтсон хүмүүс арга хэмжээний дараа машинд орж, угаартаж амиа алдах тохиолдол гардаг учраас нэгнээ архиар шахахгүй байх, согтсон хүнээ гэрт нь хүргэж өгөхийг мэргэжлийн байгууллагынхан зөвлөж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
