Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Монголчууд бид бол арга ухаан эр зориг эв нэгдлээрээ үнэт зүйлээ хамгаалж, нэг сэтгэлээр зүтгэх цаг ирээд байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлж, нам нь мафижсан бүлэглэл болж иргэдийн итгэлийг алдаж байна.
УИХ-ыг ёс зүйн чадамжгүй хэмээн үзэж, нэн даруй тараах тэмцлийг эхлүүлье. Монголын баялгийг хууль бусаар эзэгнэх үйл явцыг зогсоох хэрэгтэй байна. Үүний тулд сэтгэл санаа хүч чадлаа нэгтгэн гурван зүйлийг хийх шаардлагатайг би өнөөдөр зарлая.
Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё
Хоёрдугаар, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё
Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, бий болгоё
Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, ард түмэнд халтай хуулийн засаглалыг халж, дараа нь намуудыг өмчгүй болгох хэрэгтэй.
Стратегийн ордуудаас орж ирдэг мөнгийг нэгтгэж сан бий болгоё. Авлигачдын мөнгийг төр хурааж аваад гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалт хийцгээе.
Эх орныхоо төлөө монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхнийг энэ тэмцэлд нэгдэхийг уриалж байна.
Би АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Гэхдээ сэтгэл дундуур байгаа. Учир нь АН монголын нийгэмд бугшсан зүйлсийг арилгахад дорвитой ажиллахгүй байна. Бид дэндүү явцуу байна.
С.Баяртай хамтарч Засгийн газар байгуулсан. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах нь МАНАН байгуулахаас тэс өөр. Хамтраад эх орныхоо төлөө ажиллая л гэсэн.
Харин 2004 онд хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь МАНАН-гийн эхлэл байсан. Би МАНАН-г байгуулахад оролцсон бол өдийд энд байхгүй, гадуур зугаалаад л явж байх байсан.
Би улстөрчдөд хэтэрхий их шунал тачаалаа дараач гэж хэлмээр байна. Ялангуяа өмнө нь байсан шуналтай улстөрчдөө” хэмээн ярилаа.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
