Арваннэгдүгээр сарын 19-нд буюу өчигдөр БГД-ийн нутаг дэвсгэрээс алга болсон зургаан настай хүүг эсэн мэнд олжээ.
40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагч хүүг алга болсон талаар дуудлагыг 19-ний өдрийн 20:00 цагт ангийн багш нь цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу БГД-ийн цагдаагийн хэлтсээс 50 албан хаагч гарч эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Сургуулийн ойр орчим буюу БГД-ийн 14, 15, 16 дугаар хороонд эрлийн ажиллагааг явуулж 23:30 цагт хүүг 15 дугаар хороонд байрлах эмийн сангийн орчмоос олсон байна.
Тухайн үед хүү айсан байдалтай гэрэл бараадаад зогсож байгаагаа цагдаагийн алба хаагчдад хэлжээ.
Цагдаагийн алба хаагчид тухайн хүүгийн ангийн багшаас хүүгийн талаар тодруулахад “Өдөр өнжүүлэхийн багш нь хичээл тарахад ирээд хүүхдүүдээ тоолоод аваад явсан” гэх мэдээллийг өгсөн байна. Ингээд хүүгийн явдаг буюу 40 дүгээр сургуулийн ойролцоо 15 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэх төвийн багшаас/49 настай эмэгтэй/ хүү яагаад алга болсон талаар тодруулах гэхэд сэжигтэй байсан тул тухайн багшийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь тусгай төхөөрөмжөөр шалгажээ. Ингээд тухайн багшийг эрүүлжүүлэх арга хэмжээ авсан байна.
Харин хүү “Өдөр өнжүүлэхийн багш биднийг сургуулиас аваад явж байгаад эмийн сангийн хажууд зогссон. Намайг тэнд үлдээгээд явчихсан” хэмээн хэлжээ.
Хүү ганцаараа үлдэж төөрөөд хэсэг явж байгаад гэрэлтэй газар бараадан зогсож байхад нь цагдаагийн алба хаагчид олсон байна.
Завгүй ажилтай, хүүхдээ сургуульд нь өөрийн биеэр өгч, авах боломжгүй эцэг эхчүүд өдөр өнжүүлэх төвд ханддаг. Ингэхдээ тухайн төв нь хүүхдийнх нь эрүүл, аюулгүй байдлыг хангах орчин мөн эсэх болон ажиллуулж буй хүмүүс найдвартай юу үгүй юу гэдэгт анхаарал хандуулж, хяналт тавьдаггүйгээс ийм хэрэг гарч байна. Тиймээс хүүхдээ явуулах өдөр өнжүүлэх төвийг судалж, анхаарал болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм
Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн...
