Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын “Мангилик ел” өргөн чөлөөнд ирэх сараас монгол оюутан А.Нурсултаны зураг төслийн дагуу 38 айлын тансаг зэрэглэлийн орон сууц барихаар болжээ. А.Нурсултан “Төслийн ерөнхий архитектороор ажиллаж, хоёр сарын турш хийсэн ажлын зургаа улсын экспертиз дээр амжилттай хамгааллаа. Уг барилга хотын төв хэсэгт ирэх сараас баригдаж эхэлнэ” гэжээ.
Түүний хувьд 2017 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Барилга, архитекторын их сургуулийг дүүргэж, энэ жилээс Астана хотод магистрт суралцаж байгаа аж. Хичээлийн бус цагаар “Сан-саулет” хэмээх компанид ажил хийдэг байна. Эдүгээ Алматы хотод баригдах дөрвөн мянган тонн ногоо хадгалах хүчин чадалтай агуулах, Актобе мужид баригдах спорт цогцолбор болон Дорнод Казахстан мужид баригдах музейн барилгын зураг төсөл дээр ажиллаж байгаа аж.
А.Нурсултан “Ирээдүйд эх орондоо очиж мэргэжлээрээ ажиллах бодолтой байна. Архитектор хүний хаана ажиллах чухал биш, ямар газарт зориулж архитекторын бүтээл туурвих вэ гэдэг нь нэгдүгээрт тавигддаг. Надад санал тавибал оюун ухаан, мэдлэг чадвараа зориулан туслахад бэлэн байна” хэмээн ярьжээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...