Нийслэлийн Баянгол дүүргийн арванхоёрдугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд хүн амины хэрэг энэ сарын 5-ны өдөр гарчээ. Тодруулбал, иргэн эрэгтэй М нь эмэгтэй У-ийн амь насыг хөнөөн хэргийн газраас зугтсан байна. Хэргийн газраас зугтсан сэжигтнийг Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хамтран хэрэг гардаг өдөр шуурхай илрүүлсэн байна.
Энэ хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа аж. Түүнчлэн тус албаны харьяа хэлтэс, нэгжийн алба хаагчдаас энэ оны есдүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд 60 гаруй гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, урьд нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 30 гаруй гэмт хэргийг илрүүлэн, харьяа байгууллагуудад шилжүүлэн ажилласан байна.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
